Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

1. Байгууллага нь харилцагчдад үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээндээ Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Энэ нь байгууллага талаас харилцагчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, харилцагч талаас итгэл даахуйц байгууллага байх бодлогыг баримтална.

2. Мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлал, хүртээмжтэй байдлыг ханган ажиллах ба байгууллагын бүтэц зохион байгуулалтад нийцсэн Мэдээллийн аюулгүй байдлын журмыг боловсруулан, компанийн нийт ажилтан, ажиллагчид болон хамтран ажиллагсдад уг журмыг байнгын мөрдлөг болгон ажилладаг байх нөхцөлийн бүрдүүлнэ.

Байгууллагын бий болгосон, цуглуулсан, боловсруулан мэдээлэл, оюуны өмч, хувь хүний мэдээлэл эсвэл бусад талуудад дамжуулсан бүхий л мэдээллийг үнэ цэнэ бүхий хөрөнгө гэж үзэх ба зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, өөрчлөх, задруулах, устгахаас хамгаална.

3. Байгууллага нь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдалд учирч болох эрсдэлийг бууруулахын тулд мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг боловсруулж, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу, олон улсын стандарт, туршлагуудыг хэрэгжүүлж тасралтгүй сайжруулан ажиллана.