2024-07-07
Финтекийн салбарын хамгийн сүүлийн үеийн ололтуудыг шингээсэн “Sono 2.0”-ийг хэрэглэгчдэдээ танилцуулж байна. Дижитал ирээдүйг авчрахаар бүтээгдсэн энэхүү шинэ хувилбар таны санхүүгийн тогтвортой хэрэглээг зогсоохгүй.
СОНО ЗЭЭЛ авах үйлдлийн тоо цөөрч, цахим гэрээ болон цахим эргэн төлөлтийн графиктай болсон. Мөн төлөлт, сунгалтыг багцлан хийх боломжтой.
ШОППИНГ ЗЭЭЛ Та бараа, бүтээгдэхүүнээ брэнд, төрөл, дэлгүүр болон бүс нутгаар ангилан харах боломжтой болсон. Дээр нь хайлтын систем, дэлгүүрийн QR code, NFT барьцаалсан зээл зэрэг шинэ боломжууд нэмэгдлээ.
ЗЭРЭГЛЭЛ Хэрэглэгчдийн зэрэглэл өсөх тусам боломж нь нэмэгддэг боллоо. Монголын хамгийн том зээлийн аппликэйшний хувьд бид нийт 6 зэрэглэлийг олон улсын жишгээр тогтоодог болсон.
SONO PLUS+ Энэ бол шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талбар юм.
SONO FOUNDATION Бид зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй нийгмийн хариуцлагын ажлуудыг ТББ хэлбэрээр тогтвортой хэрэгжүүлнэ.
UX/UI ДИЗАЙН Санхүүгийн үйлчилгээ авах үйлдлийн тоог багасгахдаа хүний биологийн онцлогт тохирсон өнгө, хэлбэр, хэмжээсийг ашиглан бүтээв.
SONO ПОЙНТ Финтек үйлчилгээний соёлыг тодорхойлдог купон, тоглоом зэрэг нэмэлт функцүүдтэй болж, зэрэглэл өсөж, нөхцөл сайжирдаг болсныг дуулгахад таатай байна.
МИНИЙ КАРТ Та дурын банкны картаа холбож шууд гүйлгээ хийдэг болсон нь Sono зээлийн аппликэйшний тэгш хүртээмжийг нэмэгдүүлж байна. Хэрэглэгч таны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахдаа бид Олон улсын ISO 270001 стандартыг мөрдөж байна.
Шинэхэн мэндэлсэн Sono шувуу маань Монголчуудад Дижитал ирээдүйг авчрах “Sono 2.0”-ийг ийнхүү амжилттай танилцууллаа.