2024-07-09
Дэлхийн улс үндэстнүүдийн нас хүйс, үндэс угсаа, үзэл баримтлал үл хамааран жилдээ нэг удаа хамтдаа өөрийгөө ялж, эрүүл мэндээ хамгаалах бүх нийтийн баярын өдөр буюу 2024 оны Улаанбаатар марафоны Ерөнхий ивээн тэтгэгчээр Соно финтек* ажиллалаа.
Энэхүү спортын төрөл нь иргэдийн эрүүл мэндээс гадна Улс үндэстний нэгдмэл чанар, эв эеийг дэлгэрүүлж, аялал жуулчлалын салбарын томоохон сурталчилгаа болдог.
20 мянга гаруй оролцогчдоор дамжуулж, нийт хүн амд эрүүл амьдрах соёлыг түгээх зорилготой энэхүү арга хэмжээний дэд бүтэц, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг санхүүжүүлэхээс гадна Соночууд оролцогчдыг үнэгүй кофегоор дайлж, санхүүгийн үйлчилгээг дараагийн түвшинд гаргах санал хүсэлтийг хүлээн авч ажилласан.
Соно финтек бол 1.2 сая хүн буюу Монголчуудын гурван хүн тутмын нэг нь хэрэглэж байгаа Монголын хамгийн том зээлийн апп юм.
Соно финтек нь нийгмийн хөгжил суурьтай “Welcome to Sono” аяныг* 2024 оныг дуустал зарлаад байна.
“Welcome to Sono” аяны хүрээнд манай найрсаг, залуу хамт олонд нэгдэх ажлын байрууд, харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд, нийгмийн хариуцлагын төслүүд, үр ашигтай бизнесийн хамтын ажиллагаа болон өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломжуудыг олгох юм.
Соно финтек нь 2019 оноос хойш зээлийн аппликэйшнээр дамжуулж, санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа топ финтек компани юм.
СОНО ФИНТЕК
Зогсоохгүй