2024-07-07
Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Соно зээлийн аппликейшн үүсгэн байгуулагдсаныхаа 4 жилийн ойн өдөр Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах Сэрээтэрийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг өөрийн хөрөнгөөр иж бүрэн засварлан тохижуулж тус хороонд хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хотын хэмжээнд 65-аас дээш насны 160,000 орчим иргэн, 9 хүртэлх насны 760,000 орчим хүүхэд (2022 оны байдлаар) оршин суудаг ч 10 хүрэхгүй цэцэрлэгт хүрээлэнтэй юм. Сүхбаатар дүүргийн 2-р хорооны цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд анх 2013 онд баригдсан цагаасаа хойш сэргээн засварлагдаагүй байсан.
Соно зээлийн аппликейшний хамт олон өнгөрөгч амралтын өдрүүдэд тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж, хашаа, саравчны засвар, будаг, тоглоомын талбай зэргийг өөрсдийн гараар бүрэн шинэчлэн засварлаж, хотын оршин суугчдын амьдралын чанарт хувь нэмрээ орууллаа.
“СОНО ФИНТЕК ББСБ” ХХК
Тогтвортой өсөлтийг зогсоохгүй !
2023.06.19